Миний зам

Миний зам


“Миний зам” аппликэйшнээ татан авч, амжилт, аз жаргал, хүрэх ирээдүй, бүтээх хувь тавилангаа эрж байгаа Эрхэм Таны энэ өдрийн амрыг эрье!

Амьдрал бол сонголт. Сурах мэргэжил, хийх ажил, анд нөхөд, амьдралын хань, идэх талх, унших ном, үзэх кино бүхэн сонголт, сорилт, хувь тавилангийн замын зургууд байдаг билээ. Амьдралын зүг чиг болсон ажил мэргэжлийн сонголт бол сугалаа биш. Мянган боломжоос нэгийг нь онож сонгоно гэдэг үлдсэн 999-т нь “Үгүй” гэж хэлж буй чангахан сорилт юм. Хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Гэвч олон залуус өөрийн хүсэл сонирхол, сэтгэл оюун, авъяас чадварыг нээн илрүүлж, өөрийгөө танин мэдэх оролдлого хийлгүй ажил мэргэжлээ цалингийн хүснэгт дэх тоо, тухайн цаг үеийн хандлага, эцэг эхийн шахалтаар сонгож байгаа нь мордохын хазгай болгож байна. Ирээдүйтэй мэргэжил чухал боловч мэргэжилдээ ирээдүйтэй байх нь илүү чухал юм. Шинэ, чадварлаг ажилтан авах зар олон ч шинэ диплом өвөртөлсөн ажилгүй залуус түүнээс ч олон. Нэгэн жилд 30 мянган залуу будаг нь хатаагүй диплом өвөртлөн их, дээд сургуулийг төгсөж буй ч гурван хүний нэг нь ажлын байргүй, авах цалингүй, амьдралд хөлөө олохгүй явна.

Мэргэжлээ сонгоно гэдэг нь амьдралаа, өдөр бүр хийх ажлаа сонгох торгон шийдвэр. Аав ээж, ах эгч, багш нартайгаа зөвлөн ярилцаж, мянгын дундаас нэг зөвийг нь олж сонгох онц хариуцлагатай сонголт. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж, юуг илүү хийж чадах вэ гэдгээ таньж, улмаар олон замын алинаар нь явахаа шийдэхэд нарийн мэдээлэл, арга зүй хэрэгтэй. Монгол залуу хүн таны энэ хэрэгцээ шаардлагад туслах нэг арга зам, хөтөч болох болов уу гэсэн сэтгэлээр энэхүү аппликэйшнийг боловсруулсан болно. Аппликэйшн таны гарт цахим сүлжээгээр өртөөлөн хүрч, үнэтэй мэдээлэл, хэрэгтэй тусыг хүргэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

“Миний зам” хэмээн энэхүү аппликэйшнийг төгсөх ангийн хүүхдүүдээс гадна өөрийгөө таньж мэдэх хүсэл сонирхолтой хэн бүхэн ашиглах боломжтой. Хэн өөрийгөө мэдэж байна, тэр хүний сонголт нь үндэслэлтэй, шийдэл нь оновчтой байдгийг мэргэжил судлалын мэргэжилтнүүд нотолж байна. Энэ аппликэйшний агуулга таныг амжилтын замаа сонгоход туслах гэрэл болох болтугай. Та бүхний амьдралын их аянд амжилтын дээдийг хүсэж, хүсэл бүхэн тань биелэх ерөөлийн цацал өргөе!

Minii zam app
Add to list
Free
86
4.3
User ratings
162
Installs
10,000+
Concerns
0
File size
14224 kb
Screenshots
Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам Screenshot of Миний зам
About Миний зам
“Миний зам” аппликэйшнээ татан авч, амжилт, аз жаргал, хүрэх ирээдүй, бүтээх хувь тавилангаа эрж байгаа Эрхэм Таны энэ өдрийн амрыг эрье!

Амьдрал бол сонголт. Сурах мэргэжил, хийх ажил, анд нөхөд, амьдралын хань, идэх талх, унших ном, үзэх кино бүхэн сонголт, сорилт, хувь тавилангийн замын зургууд байдаг билээ. Амьдралын зүг чиг болсон ажил мэргэжлийн сонголт бол сугалаа биш. Мянган боломжоос нэгийг нь онож сонгоно гэдэг үлдсэн 999-т нь “Үгүй” гэж хэлж буй чангахан сорилт юм. Хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Гэвч олон залуус өөрийн хүсэл сонирхол, сэтгэл оюун, авъяас чадварыг нээн илрүүлж, өөрийгөө танин мэдэх оролдлого хийлгүй ажил мэргэжлээ цалингийн хүснэгт дэх тоо, тухайн цаг үеийн хандлага, эцэг эхийн шахалтаар сонгож байгаа нь мордохын хазгай болгож байна. Ирээдүйтэй мэргэжил чухал боловч мэргэжилдээ ирээдүйтэй байх нь илүү чухал юм. Шинэ, чадварлаг ажилтан авах зар олон ч шинэ диплом өвөртөлсөн ажилгүй залуус түүнээс ч олон. Нэгэн жилд 30 мянган залуу будаг нь хатаагүй диплом өвөртлөн их, дээд сургуулийг төгсөж буй ч гурван хүний нэг нь ажлын байргүй, авах цалингүй, амьдралд хөлөө олохгүй явна.

Мэргэжлээ сонгоно гэдэг нь амьдралаа, өдөр бүр хийх ажлаа сонгох торгон шийдвэр. Аав ээж, ах эгч, багш нартайгаа зөвлөн ярилцаж, мянгын дундаас нэг зөвийг нь олж сонгох онц хариуцлагатай сонголт. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж, юуг илүү хийж чадах вэ гэдгээ таньж, улмаар олон замын алинаар нь явахаа шийдэхэд нарийн мэдээлэл, арга зүй хэрэгтэй. Монгол залуу хүн таны энэ хэрэгцээ шаардлагад туслах нэг арга зам, хөтөч болох болов уу гэсэн сэтгэлээр энэхүү аппликэйшнийг боловсруулсан болно. Аппликэйшн таны гарт цахим сүлжээгээр өртөөлөн хүрч, үнэтэй мэдээлэл, хэрэгтэй тусыг хүргэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

“Миний зам” хэмээн энэхүү аппликэйшнийг төгсөх ангийн хүүхдүүдээс гадна өөрийгөө таньж мэдэх хүсэл сонирхолтой хэн бүхэн ашиглах боломжтой. Хэн өөрийгөө мэдэж байна, тэр хүний сонголт нь үндэслэлтэй, шийдэл нь оновчтой байдгийг мэргэжил судлалын мэргэжилтнүүд нотолж байна. Энэ аппликэйшний агуулга таныг амжилтын замаа сонгоход туслах гэрэл болох болтугай. Та бүхний амьдралын их аянд амжилтын дээдийг хүсэж, хүсэл бүхэн тань биелэх ерөөлийн цацал өргөе!

Minii zam app

Android Market Comments
A Google User
Apr 16, 2015
Их хэрэгтэй апп байна даа
A Google User
Apr 12, 2015
Heregtei medeelluud bugd neg dor bn ylanguya surguuliin jagsaalt
A Google User
Apr 8, 2015
Mash goe app bnoo ulam saijruularai amjilt
A Google User
Apr 7, 2015
Баярлалаа үнэхээр гоё арр болсон байна Мэргэжлийн танилцуулга, зөвлөгөө, тэтгэлэг рүү нь орж болохгүй байнаа, энийг засч өгөөч, баярлалаа
A Google User
Apr 4, 2015
үнэхээр хэрэгтэй гоё АПП байна! АМЖИЛТ ХҮСЭЕ!!! ГЭХДЭЭ!!!!!!!!!!! МЭРГЭЖЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ, ТЭТГЭЛЭГ рүү нь орж болохшүй байнашдээ!!!!!!! !!!!!!!!Интернэт асаалттай байхад SERVERээс мэдээлэл татах боломжгүй байна интернэт холболтоо шалгана уу? гээд байх юм!!! ЭНИЙГЭЭ ЯНЗЛААЧЭЭ!!!!!!!!!!!!
Version 1000000
Version 1000000